sonin.mn
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.
 
-УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 3-нд хуралдана, хуралдахгүй гэсэн эргэлзээтэй мэдээлэл байна. Та ээлжит бус чуулганыг хэзээ зарлах талаар албан ёсны мэдээлэл өгнө үү? 
 
-УИХ-ын дарга З.Энхболд долдугаар сарын 10-нд намрын чуулганыг хааж үг хэлсэн. Энэ үеэр наймдугаар сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж
Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн.
 
-Тэгэхээр ирэх сарын 3-нд ээлжит бус чуулган хуралдана гэсэн үг үү?
 
-Наймдугаар сарын 3-нд ээлжит бус хурал зарлах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй.
 
-Ерөнхий сайд зургаан сайдынхаа асуудлыг УИХ-д оруулж ирээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдан шалтгаан байхгүй биз дээ?
 
-Тэгж хэлж болохгүй. Хэлэлцэх өөр олон асуудал байгаа шүү дээ.
 
М.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин