sonin.mn
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн редакц Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг “Оюунлаг уншигч” хамт олон батламжаар шагналаа. Өргөмжлөлийг сэтгүүлийн ерөнхий эрхлэгч СГЗ, яруу найрагч Данзангийн Нямаа Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүхэд албан ёсоор гардуулсан аж.
 
Энэ үеэр СГЗ, яруу найрагч Данзангийн Нямаа “Хилчид  хилээ төдийгүй хэл соёлоо хамгаалдаг гэдгээ харууллаа. Оюунлаг сэтгэлгээний  боловсролтой хилчдээрээ бахархаж байна” хэмээн хэлсэн юм.
 
Тус сэтгүүл нь 2014 оны хавраас эхлэн улирал тутам гарч эхэлсэн бөгөөд хилчдэд зориулсан “Хилчин дайчдаа танилцуулж байна” гэх тусгай булан нээж, хилчин баатруудын намтар, гавьяа, хилчдийн түүхэн алдрыг уншигч түмэнд танилцуулдаг аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг