sonin.mn
КАБУЛ. /Xinhua/. Афганистан даяар өрнөсөн цэргийн ажиллагаа, мөргөлдөөний үеэр аюулаас хамгаалах хүчнийхэн 56 босогчийг устгасан байна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
 
Афганистаны үндэсний арми хэд хэдэн хамтарсан болон бие даасан цэргийн цалинтай ажиллагаа энэ сарын 16-19-нд явуулж, 56 террористыг устгаж, 19-ыг шархдуулсан гэж яам мэдэгдэлдээ дурджээ. 56 террористын 18 нь “Лалын улс” бүлэглэлийн босогч байжээ.
 
“Талибан” бүлэглэлийн хүчирхийлэл Афганистанд газар авсаар байгаа билээ. НАТО тэргүүтэй цэргүүдээс нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аюулгүй байдлын бүрэн хэмжээний төлбөрийг Афганистаны аюулаас хамгаалах хүчин авч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хурцадмал байдалтай байгаа мужууд дахь босогчдыг устгах даалгавар тэдэнд ихээхэн шахалт болж байна.
 
Афганистаны үндэсний арми босогчдын зам дагуу тавьсан тэсрэх бөмбөгнүүдийг салгаж, зэвсэг хураан авсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдав. Армийн долоон албан хаагч ажиллагааны үеэр амиа алдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг