sonin.mn
ЦЮРИХ. /ВВС/. Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага болох Дэлхийн хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ дуулиан шуугианыг намжааж, ФИФА-гийн шинэчлэлийг хянах 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргахаар төлөвлөжээ.
 
ФИФА-гийн ерөнхийлөгчийн томилогдох хугацааг хязгаарлах, дээд албан тушаалтнуудад зориулсан бүрэн хэмжээний хяналт зэрэг нь шинэчлэлийн хөтөлбөрт багтаж байна гэж тус холбооны ерөнхийлөгч Сепп Блаттер мэдэгдэв.
 
2016 оны хоёрдугаар сарын 26-нд ФИФА ээлжит бус хуралдаан зохион байгуулж, шинэ ерөнхийлөгчөө сонгоно гэж тэрбээр мөн мэдэгджээ. Өдгөө 79 настай Блаттер нь ФИФА-гийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноосоо дөрөвхөн хоногийн дараа буюу зургадугаар сард огцрохоо мэдэгдсэн билээ.
 
Блаттерын халааг авах хүн 10 дугаар сарын 26-наас өмнө сонгуульд нэрээ дэвшүүлэх шаардлагатай. Бүс нутгийн хөл бөмбөгийн хэд хэдэн холбооны санал болгосны дагуу 12 дугаар сард сонгууль болж магадгүй гэсэн таамаг мөн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг