sonin.mn
АНУ-ын Махариши менежментийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тус сургууль нь АНУ-ын Айво мужийн, Фейрфийлд хотод байрладаг, 40 гаруй жилийн түүхтэй, бүтээлч оюун ухаанд суурилсан боловсрол олгодог нэр хүндтэй сургууль юм. 
 
20 гаруй мэргэжлээр зэрэг олгодог бөгөөд АНУ-ын дээд боловсролын комиссоос магадлан итгэмжлэгдсэн, тэр дундаа Бизнесийн Удирдлагын хөтөлбөрүүд нь Бизнесийн Боловсролын Олон Улсын Чуулганаар сайшаагдан, итгэмжлэгдсэн. Ашгийн төлөө бус, сайн боловсролыг олгох замаар нийгэмд тустай үүрэг гүйцэтгэх эрхэм зорилготой сургууль юм.
 
Бизнесийн Удирдлага ба Нягтлан бодогч чиглэлээр Бизнесийн Удирдлагын мастерт суралцахын зэрэгцээ АНУ-ын компаниудад практик дадлага хийх хосолсон сургалт нь дэлхийн олон орны залуусын талархлыг хүлээгээд байна.
 
Санхүү бүртгэл, удирдлагын цогц мэдлэг олгохоос гадна олон улсын CMA (Certified Management Accountant), CPA (Certified Public Accountant) шалгалтанд бэлтгэж, дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх өндөр мэдлэгийг олгодгоороо давуу талтай. Хэдийгээр CMA, CPA шалгалтууд нь Бизнесийн Удирдлагын мастерын хөтөлбөрт багтдаггүй ч Махариши менежментийн их сургуулийн хувьд заавал үзэх кредит хичээлд багтдаг байна.
 
Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан Махариши менежментийн их сургуулийн хамгийн нэр хүндтэй хөтөлбөр юм. Сургалтын бүтэц нь 7-8 сар сургуулийн хотхонд бүтэн цагаар суралцаж, үлдсэн хоёр жилийн хугацаанд АНУ-ын тэргүүлэх компанид дадлага хийж, зайнаас суралцана. Одоогийн байдлаар 800 гаруй оюутан АНУ-ын нэр хүндтэй 50 гаруй компанид ажиллаж байна.
 
Цалинтай дадлага хийх явцдаа сургалтын төлбөрөө эргүүлэн төлнө.
 
Нягтлан бодох, Эдийн засаг, Бизнесийн Удирдлага гэх мэт санхүүгийн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн байх /Програм хангамж, IT инженер гэх мэт компьютерийн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн байх, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай, англи хэлний мэдлэг дунд буюу түүнээс дээш байх гэсэн шаардлага хангасан байх ёстой аж.
 
Бүртгэл дуусах хугацаа: 5 сарын 30 / 10 сарын 30 (жил бүр) - Бизнесийн Удирдлага ба нягтлан бодогч
                            11 сарын 30 / 3 сарын 30 / 7 сарын 30 (жил бүр) – Компьютерийн Шинжлэх Ухаан
Хичээл эхлэх хугацаа: Бизнесийн Удирдлага ба нягтлан бодогч: 8 сар / 2 сар Компьютер Шинжлэх Ухаан: 2 сар / 7 сар / 10 сар / 1 сар
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг