sonin.mn
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” зэрэг амаржих газарт Эмгэг нярайн тасаг  байгуулахаар болжээ.
 
Нийслэлийн “Өргөө” амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж.  Харин "Хүрээ", "Амгалан" амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг