sonin.mn
Хөдөө аж ахуйн бирж ХХК 2015 оны 7 дугаар сарын 9 -ний байдлаар 100 удаа арилжаа зохион байгуулсан байна.
 
Үүнд, 914.1 тонн ямааны завод ноос 18.9 тэрбум төгрөгөөр, 5.225.65 тонн ямааны ноолуур 295.6 тэрбум төгрөгөөр, 4.386.90 тонн хонины ноос 7.0 тэрбум төгрөгөөр, 52.8 тонн тэмээний ноос 353.8 сая төгрөгөөр, 576 тонн хүнсний буудай 315.1 сая төгрөгөөр, 560.1 тонн хонины завод ноос 672.1 сая төгрөгөөр, 19 тонн тэмээний завод ноос 47.5 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 322.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
 
Хөдөө аж ахуйн бирж одоогийн байдлаар есөн төрлийн ноолуур, тэмээний найман төрлийн ноос, хонины зургаан төрлийн ноос, тосны ургамал хоёр төрөл, ямааны хоёр төрлийн завод ноос, тэмээний нэг төрлийн завод ноос, хонины нэг төрлийн завод ноос, мал нэг төрлөөр, хүнсний буудай хоёр төрлөөр тус тус арилжаалаад байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг