sonin.mn
Зуны улиралтай холбоотойгоор гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдолд олширч байгаа тухай ХХЕГ-аас мэдэллэв.
 
Тухайлбал, Вьетнам улсын дөрвөн иргэн аялал хийж яваад Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт нэвтэрснийг хилчид саатуулан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авч, буцаажээ.
 
Мөн Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн аялалд явж байгаад хилийн зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг илрүүлэн, буцаажээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг