sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Кикбоксын дэлхийн хошой аварга, Таиландын иргэн Валдет Гаши “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдэхээр зургаан сарын өмнө гэрээсээ явжээ. Сирийн байдалд хяналт тавигч төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр, тэрбээр зугтах гэж байгаад тус бүлэглэлийнхний гарт амь үрэгдсэн байна.
 
“Би Швейцарь явчхаад Таиланд руу буцаж ирнэ” гэж 29 настай Валдет Гаши эхнэр, хоёр охиндоо энэ оны нэгдүгээр сард хэлээд, гэрээсээ гарчээ. Тэр үеэс хойш тэрбээр сураггүй байж байгаад тавдугаар сард онлайнаар гэрийнхэнтэйгээ холбогдон “Удахгүй очно” гэж хэлсэн байна.
 
Гэвч тэрбээр Таиланд руу буцаж очоогүй аж. Гурван таиланд боксчны хамт тэрбээр дайны хөлд нэрвэгдсэн Сири рүү явж, өөрийгөө “Лалын улс” гэж нэрлэсэн террорист бүлэглэлд элсчээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр зугтах гэж байгаад босогчдын гарт амиа алджээ.
 
Г.Доржханд 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг