sonin.mn
ВАШИГШТОН. /ВВС/.  Манай улсын Засгийн газар Кубатай харилцаагаа бэхжүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. АНУ болон Куба 54 жилийн дараа энэ долоо хоногийн даваа гарагт дипломат харилцаагаа албан ёсоор бүрэн сэргээж, ЭСЯ-даа эргэн нээсний дараа тэрбээр ингэж хэллээ.
 
Тэрбээр өчигдөр үг хэлэхдээ, “Кубын талаарх хатуу бодлогуудад цэг тавих хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэжээ. Харин Кубатай АНУ харилцаагаа хэвийн болгож байгааг АНУ-ын Бүгд Найрамдах намынхан шүүмжилж байгаа юм. Куба хүний эрхийн асуудлуудаа бүрэн шийдээгүй байхад харилцаагаа сэргээх нь буруу гэж тэд үзэж байна.
 
Хоёр талын харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Обама ирэх сард Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Куба руу илгээх ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг