СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан тохиолдол сүүлийн 17 хоногт нэмж бүртгэгдсэнгүй. Үүнээс үзвэл, тус улсад 36 хүний аминд хүрээд буй уг вирусийн тархалт дарагдаж байгаа бололтой.
Мөн сүүлийн 12 хоногт “MERS”-ээр нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй юм. Тавдугаар сарын 20-нд “MERS”-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар авагсдын тоо 186 болоод байгаа билээ. Халдвар авагсдын 137 нь бүрэн эдгэрэн эмнэлгээс гарчээ. Одоо эмнэлэгт 13 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.
"MERS” 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн, вирусийн гаралтай амьсгалын замын өвчин билээ. Энэ өвчин дэлхийн хэмжээнд 530 гаруй хүний аминд хүрээд байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0