sonin.mn
АНКАРА. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдын аюул заналхийллийг дарах шуурхай, дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж хэдэн арван хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсонтой холбоотойгоор Туркийн ард түмэн засгийн газраа шүүмжилж байна.
 
Энэ долоо хоногийн даваа гарагт Сирийн хилийн ойролцоо орших, Туркийн өмнөд нутгийн Суруч хотод болсон дэлбэрэлтийн улмаас 32 хүн амь үрэгдсэн билээ. Амиа золиослогчийн үйлдсэн энэ дэлбэрэлтийн цаана “Лалын улс” бий гэж Туркийн холбогдох албаны хүмүүс сэжиглэж байна.
 
Туркчууд өчигдөр жагсаал хийн, “Сиритэй залгаа хил дагуух бүсийн босогчдын аюул заналхийллийг дарахын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байна” гэж засгийн газраа шүүмжилжээ. Истанбул хотод засгийн газраа эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдсөн аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг