sonin.mn
ТОКИО. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли арлуудад байгаа тэнгисийн цэргүүддээ зориулсан далайн үйл ажиллагааны сайтууд БНХАУ байгуулж байна гэж АНУ-ын Номхон далайн флотын командлагч, адмирал Скотт Свифт мэдэгдэв.
 
“Байгууламж барих БНХАУ-ын нөхөн сэргээлтийн төсөл тогтвортой үргэлжилж байна. БНХАУ ямар зорилготой байгааг АНУ урьдчилан таамаглаж чадахгүй тиймээс энэ асуудал их санаа зовоож байна” гэж тэрбээр мэдэгджээ.
 
БНХАУ-ын нөхөн сэргээлтийн ажлын зорилгыг мэдэхийн тулд тус улстай яриа хэлцээ хийж, нисэх болон хөлөг онгоц ашиглан нөхөн сэргээлтийн ажил явагдаж байгаа газруудад тандалт явуулахаар АНУ-ын арми төлөвлөсөн болохыг тэрбээр мөн дурдав.
 
Японы парламентын доод танхимын өнгөрсөн долоо хоногт баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хуультай холбогдуулан тэрбээр, энэ хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээр Японы өөрийгөө батлан хамгаалах хүчинтэй харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг АНУ-д олгох юм гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг