sonin.mn
Сүхбаатар дүүргийн бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг гэрэл зурагт мөнхлөн үлдээх, фонд болгон хадгалах, өөрчлөлт шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Гэрэл цацарсан дүүрэг” уралдааныг зохион байгуулахаар боллоо.
 
Бүтээлийг ирэх сарын 28-ныг хүртэл Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээн авах юм. Ирүүлэх бүтээл нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байх, зураг нь 20 МВ-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна.
 
Мөн нэг оролцогч 5 хүртэл бүтээлээр оролцох боломжтой, тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх гэнэ. Үүний зэрэгцээ гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх ба гэрэл зураг дээр өөрийн нэр болон бүх төрлийн тамга тавихыг хориглох аж.
 
Бүтээлдээ өөрийн овог нэр, регистрийн дугаар, 2-оос доошгүй холбогдох утасны дугаар зэргийг дэлгэрэнгүй хавсаргасан байх бөгөөд оролцох бүтээлээ файлаар авчирч өгөхийн зэрэгцээ уралдаанд ирүүлсэн бүтээлийг “Сүхбаатар дүүрэг” хэвлэн нийтлэх эрхийг эзэмшинэ.
 
Нэгээс 15 хүртэлх байранд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж, шалгарсан шилдэг бүтээлээр 9 дүгээр сарын 9-16-ний өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг