sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийн халдлагад хэдэн жилд өртөөд буй манай улсын зүүн хойд нутгийн бүсийн сэргээн босголтын ажилд зориулан Дэлхийн банк 2.1 тэрбум долларын тусламж үзүүлэхээ амласан гэж Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдлээ.
 
Бухари Дэлхийн банкны албаны хүмүүстэй АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Юуны өмнө дэд бүтцийг сэргээн засч, дүрвэсэн хүмүүст туслах хэрэгтэй байна” гэжээ.
 
2009 оноос хойш Нигерид хэдэн мянган хүний аминд хүрсэн “Боко Харам”-ыг ялна гэж Бухари мөн амласан аж. Тус бүлэглэлийнхнээс дайжин Нигерийн нэг сая гаруй иргэн орон гэрээсээ дүрвэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг