sonin.mn
Монголбанк өчигдөр буюу энэ сарын 21-нд арилжааны банкуудад 318.50 төгрөгийн хаалтын ханшаар 43.1 сая юань нийлүүлжээ.
 
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 119.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, мөн 20.0 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлжээ. Монголбанк дээрх саналуудыг 100 хувь биелүүлжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг