sonin.mn
Орхон голын дунд хэсэг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдэж, Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 10 см давсан талаар Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэв.
 
Өнөөдрийн байдлаар Халх, Орхон, Хөгшин-Орхон, Ховд, Буянт, Байдраг зэрэг голууд үерийн түвшинг 10-55 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдагдсан голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг