sonin.mn
КАНБЕРРА. /NHK/. Гэрлэсэн хүмүүст зориулсан болзооны цахим хуудсанд хакерууд халдсаны улмаас хэдэн сая үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл алдагджээ.
2001 онд нээгдсэн Канадын компанийн “Ashley Madison” цахим хуудас кибер халдлагад өртсөн байна. Уг цахим хуудас 52 орны 37 сая гаруй хэрэглэгчтэй ажээ.
 
Аюулгүй байдлын яаралтай арга хэмжээ авсан боловч кибер халдлагаас урьдчилан сэргийлэх боломжгүй байсан гэж компани мэдэгдэв. Хакерууд цахим хуудас хэрэглэгчдийн нэр, хаяг, хувийн мэдээллийг авч хэдэн зуун хүний мэдээллийг интернэтэд нийтэлсэн байна гэж Канадын хэвлэлийн байгууллагууд мэдээлэв.
 
Цахим хуудсаа яаралтай хаахгүй бол бүх хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх болно гэж хакерууд компанийг сүрдүүлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг