sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Зүрхний эд эсийг нөхөн сэргээх нээлтийг АНУ болон БНХАУ-ын эрдэмтэд хийж байна. Тэд шинэ зүрхний эсийг ургуулахын тулд хулганы зүрхийг төлжүүлэх генийн экпресс бүхий жижиг молекул ашигласан нь амжилттай болсон байна.
 
Зүрхний шигдээс гэх мэт өвчний улмаас үүссэн эсийн гэмтлийг нөхөн сэргээх болон шинэ эд эс бий болгох чадвар насан хүрэгчдийн зүрхэнд маш дутмаг байдаг. Зөвхөн хулгана л төрсөн цагаасаа зургаа хүртэлх хоногийн турш зүрхний булчингийн эсээ дахин сэргээдэг ажээ.
 
Хүн болон хөхтөн амьтны үр хөврөлийн үеэр зүрхний булчингийн эсүүдийн өсөлтийг удирддаг “miR302-367” молекулыг бие гүйцсэн хулганад ашиглаж, нөхөн төлжих явцыг дахин сэргээх эсэхийг турших нээлтийг Пенсильванийн их сургуулийн профессор Эдвард Моррисей тэргүүтэй баг хийсэн байна.
 
Дөнгөж төрсөн гөлчгийний генийн экпрессийн энэ молекул нь зүрхний булчингийн эсийн өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эсийн өсөлт зогсонги байдалд орсныг арилгаж байсныг эрдэмтэд тогтоосон байна.
 
Өөр нэгэн туршилтаар “miR302-367” молекул нь “Хиппо” гэх дохионы мэдээлэл дамжуулах суваг дахь генийг бөглөж, эсийг хуваагдахаас урьдчилан сэргийлдэг молекулын тоормозны үүрэг гүйцэтгэж байжээ.
 
Тоормозыг буцаагаад суллахад зүрхний булчингийн эс дахин эргэлтэд орж, зүрхний булчинг дахин өсгөх боломжийг бүрдүүлж байжээ.
 
Зүрхний шигдээстэй нас бие гүйцсэн хулганад “miR302-367” молекулыг туршиж үзэхэд, эсийг нөхөн сэргээж байгаа нь үүссэн шархыг багасгаж, зүрхний булчингийн эсийн тоог нэмэгдүүлж байсан байна.
 
Гэсэн хэдий ч молекулыг олон сараар байлгавал эсийг маш хурдацтай өсөлттэй болгож, зүрх томрох болон зүрхний дутагдалд оруулах эрсдэлтэй юм.
 
Эрдэмтэд “miR302- 367” молекулыг хагас задарлын үеийнхтэй нь дууриалган хийж хулганад тарьж уг асуудлыг даван гарсан байна. Энэ эмчилгээг зүрхний шигдээстэй болсны дараах долоо хоногийн хугацаанд хулганад хийхэд гэмтсэн эд эсүүд эдгэрч, хулганад үүссэн гаж нөлөөг бууруулж байна гэж тэд ярьжээ.
 
Дараагийн удаа тэд энэ туршилтыг том амьтанд турших ажээ. Уг судалгаанд “Temple University” болон БНХАУ-ын “Forth Military Medical University” зэрэг сургуулиуд оролцсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг