sonin.mn
МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ/Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ ирэх даваа гаригт буюу энэ сарын 27-нд ээлжит хурлаа хийхээр болжээ. Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох аж.
 
Аливаа улс төрийн намын залгамж халаа, дараагийн лидерүүд залуучуудын байгууллагаас нь төрөн гардаг жишиг бий. Тиймээс энэ удаагийн хурал нэлээд өрсөлдөөнтэй болох нь тодорхой байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмж 35 болгохоор яригдаж байгаа гэнэ.
 
Эндээс үзэхэд залуучуудын оролцоо идэвхийг нэмэгдүүлэх, шинээр МАХН-д элссэн залууст боломж олгохыг чухалчилсан бололтой. Нөгөө талаар энэ өрсөлдөөнөөс хэн нь чухам удирдах зөвлөлд орсноос хамаарч ирэх сонгуульд нэр дэвших залуус тодрох нь гарцаагүй. Нөгөө талаар сүүлийн хэдэн сар эзэнгүй байгаа АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын суудал анхаарал татаж байна.
 
УИХ, Засгийн газарт суудалтай, улс төрийн гуравдагч хүчний залуучуудын байгууллагын томд орох албан тушаал учраас энэ суудлын төлөө олон залуус өрсөлдөх аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг