sonin.mn
ТОКИО. /NHK/. Өмнөд Хятадын тэнгист байгалийн хийн орд хамтран гаргах гэрээний тухай хэлэлцээг үргэлжлүүлэхийг БНХАУ-аас Японы Засгийн газрын албаны хүмүүс шаарджээ.
 
2013 оны зургадугаар сараас хойш БНХАУ Өмнөд Хятадын тэнгист 12 шинэ байгууламж барьсныг Японы Засгийн газар нотолж, тэдгээрийн зураг, байрлал зэргийг харуулсан баримтыг гаргажээ.
 
Байгалийн хийн орд хамтран гаргахаар Япон болон БНХАУ 2008 онд тохиролцож, үүний дараагаар гэрээ байгуулах хэлэлцээ хийсэн байна. Гэвч Сенкаку арлын ойролцоо Японы эргийн хамгаалалтын хөлөг онгоц БНХАУ-ын загас агнуурын завьтай мөргөлдсөн буюу 2010 оноос хойш хэлэлцээ зогсчээ.
 
Арлуудыг Япон хянадаг. Японы Засгийн газар тус арлуудыг өөрийн газар нутгийн салшгүй нэгэн хэсэг гэж үздэг боловч БНХАУ болон Тайвань нэхэмжилдэг байна.
 
Хэлэлцээг үргэлжлүүлэхийг БНХАУ-аас шаардаж байгаа гэж Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга өчигдөр мэдэгджээ. Мөн тэрбээр, Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой асуудлыг зохицуулж, тус нутагт нөхөрсөг хамтын ажиллагаа явуулах нь хоёр оронд ашигтай юм гэж хэлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг