sonin.mn
НАЙРОБИ. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нийслэл Найроби хотод айлчлах гэж байгаатай холбогдуулан манай улс агаарын шугамаа хаана гэж Кенийн Иргэний агаарын тээврийн газар /КИАТГ/  мэдэгдлээ. Тус газрын мэдэгдсэнээр, Обамаг Найробид гурав хоног байх хугацаанд онгоцнуудыг 6000 км-ээс доогуур нисэхийг хориглох аж.
 
Обамагийн айлчлалын төлөвлөгөөг дэлгэлээ гэж КИАТГ-ыг АНУ-ын хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл шүүмжилж байна.
 
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Найробид болох дэлхийн аж ахуй эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Обама үг хэлэх аж. Уг уулзалтын үеэр террористууд халдлага үйлдэж болзошгүй гэж АНУ-ын Төрийн департамент болгоомжилж байна.
 
Ерөнхийлөгч Обамаг ням гарагт хөрш Этиоп руу явах үеэр Кени мөн агаарын шугамаа 40 минут хаах аж. Сүүлийн жилүүдэд Сомалийн лалын босогчдын “Аль-Шабааб” бүлэглэл Кенид нэг бус удаа халдлага үйлдсэн юм.
 
Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард Кенийн хойд нутгийн нэгэн хотын их сургуульд тус бүлэглэлийнхэн оюутнууд голдуу 148 хүний аминд хүрсэн. Мөн 2013 онд тус бүлэглэлийнхэн Найроби хотын “Westgate” худалдааны төвд халдлага үйлдэн 67 хүнийг хөнөөсөн билээ.
 
Кени улс руу онцын шаардлага байхгүй бол явахгүй байхыг АНУ болон Их Британи ард иргэддээ анхааруулаад байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг