sonin.mn
Бүгд Найрамдах Куба Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцон үг хэллээ.
 
Тэрбээр хэлсэн үгэндээ “Куба Улс нь Латин Америк, Карибын орнуудаас анх түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож, хагас зууны туршид тус бүс нутгийн орнуудтай харилцахад Монгол Улсын найдвартай түнш, гүүр болж ирсэнд бид үргэлж талархаж байдаг. Монгол Улс найрсаг Куба Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирсэн” хэмээв.
 
Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагаа нь урт хугацааны туршид түүхэн, найрсаг харилцааг бий болгосон төдийгүй энэхүү хамтын ажиллагааг цаашид ч улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн байгааг тэмдэглэв.
 
Энэхүү ёслолын арга хэмжээнд Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн яам болон бусад холбогдох албаны хүмүүс, мөн тус улсад суугаа 50 гаруй орны тэргүүн нар оролцов.