sonin.mn
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тогтоолоор Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын /ДОӨБ/ Ерөнхий захирал Фрэнсис Гарри-д ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөхөөр шийдвэрлэсний дагуу цол өргөмжлөл ёслолын ажиллагаа ШУТИС дээр болж өнгөрлөө. 
 
Фрэнсис Гарри нь Австрали Улсын иргэн бөгөөд 1974 онд Австрали улсын Мельбурны Их сургуулийг эрх зүйн бакалавр, 1975 онд Мэргэшсэн хуульчийн цолтой төгссөн. 1976 онд Мельбурны Их сургуульд эрх зүйн магистр, 1980 онд Кембрижийн Их Сургуульд Философийн докторын зэргийг тус тус хамгаалсан юм.
 
Тэрээр 1974-1976 онд Мельбурн болон Сидней хотуудад хуульчаар, 1979-1984 онд Мельбурны их сургуульд эрх зүйн чиглэлийн багш, ахлах багшаар, 1982-1983 онд БНФУ-ын Дижоны Их сургуульд эрх зүйн чиглэлийн зочин багшаар, 1985-2008 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад мэргэжилтэн, хуулийн зөвлөх, дэд захирлын албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2008 оноос өнөөг хүртэл Дэлхийн Оюуны Өмчийн Байгуулллагын Ерөнхий захирлаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна