sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. ОХУ Крымыг хойгийг өөртөө нэгтгэснээс болж Крым дэх үл хөдлөх хөрөнгөө алдсан Украины компаниуд ОХУ-аас хоёр тэрбум доллар нэхэмжилж магадгүй гэж Украины Днепропетровск мужийн захирагч асан, тэрбумтан бизнес эрхлэгч Игорь Коломойский мэдэгдэв.
 
“Приват” группын салбар “Приватбанк” ОХУ-ын эсрэг зарга Гаагийн шүүхэд мэдүүлэх талаар тайлбар хийхээс Украины олигархи татгалзсан байна. Коломойский “Приват” группыг эзэмшдэг ажээ.
 
“Гаагийн шүүхтэй холбоотой асуудалд би тайлбар хиймээргүй байна. Ганцхан “Приватбанк” гэлтгүй өөр олон маргаантай асуудал байгаа бөгөөд эдгээрийг үнэлбэл хоёр тэрбум орчим доллар болно” гэж тэрбээр мэдэгдэв.
 
“Нэгэн цагт ОХУ-ын хамгийн том нефтийн компани байсан ЮКОС-ийн асуудалтай үүнийг харьцуулахад энэ бол бага тоо юм. Хэрвээ би өөрийгөө ОХУ-ын талаас авч үзвэл энэ асуудлыг маргаангүй зохицуулахын тулд төлбөрийг төлөх байсан. Гэвч оросууд энэ багахан хэмжээний мөнгийг тоох ч үгүй байна” гэж Украины олигархи хэлэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг