sonin.mn
НЕЙПЬИДО. /ВВС/. Хууль бусаар ой мод огтолсон 153 хятадад Мьянмарын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. Мьянмарын армийнхан хууль бусаар мод огтолж байгааг дарах ажиллагааны хүрээнд тэднийг энэ оны нэгдүгээр сард Хятадын хилийн ойролцоох улсынхаа Качин мужаас баривчилсан байна.
 
Хууль бусаар мод огтлогчдын хоёр нь 17 настай бөгөөд тэдэнд 10 жилийн хорих ял оноожээ. Мьянмарын бүх насаар нь хорих ял 20 жилээс хэтэрдэггүй ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг