sonin.mn
Иргэдийн анхаарал, хариуцлага, санамсар болгоомжгүй байдлаас эрдэнэт хүний амь нас эндэж байна. Зөвхөн энэ сарын байдлаар 14 иргэн гол, усанд үйж амь насаа алдсан харамсалтай осол гарчээ.
 
Улаанбаатар хотод УБХЦГ, НОБГ хамтран завьт эргүүл ажиллуулж, иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэхийг зөвлөж байгаа. Аялал зугаалгаар яваа иргэд бага насны хүүхэд, хамтдаа зугаалагсдадаа тавих анхаарал, хараа хяналтаа сулруулснаар осол, эндэгдэл гарсаар байгаа аж.
 
Иймд иргэд, олон нийтийг мэргэжлийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлгийг дагаж, аюулгүй байдлаа хангах, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.