sonin.mn
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй холбох замын ажлыг Үндэсний их баяр наадмын өмнө эхлүүлсэн нь амжилттай үргэлжилж байна.
 
Гүйцэтгэгчээр ажиллаж буй “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилтнууд 2400м2 талбайд бетонон зам, 50 м2 орчим талбайд явган хүний зам бариад байгаа аж. Үүнээс өмнө 16 дугаар хороо болон 13 дугаар хорооны Сургуулийн-14-р гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж, ашиглалтад оруулсан бөгөөд уг ажлыг “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хийж буй юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг