sonin.mn
Долдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна.
 
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
 
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.
 
Өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 0.8 хувиар буюу 15 төгрөгөөр буурч, харин лууван 1.6 хувиар буюу 20 төгрөгөөр, байцаа 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байлаа гэж Нийслэлийн Статистикийн газар, Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.