sonin.mn
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн баяр, Баруун бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр Улаангомд эхэллээ.
 
Нээлтийн ёслолын дараа аймгийн наадам зохион байгуулах комиссоос тус аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.
 
Мөн үүнээс гадна ойд урилгаар ирж барилдаж буй улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын 47 бөх багтжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг