sonin.mn
Нийтийг тээврийг ухаалагжуулах ажил дуусч, иргэд маргаашаас ухаалаг картаар зорчиж эхэлнэ. Харин ихэнх иргэд картаа худалдан аваагүй байгаа тул автобус дахь карт уншигчийн дэргэд бэлэн мөнгө хийх хайрцаг байрлуулсан байна. 
 
Ухаалаг автобус үйлчилгээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор маргааш 10.00 цагт Чингисийн талбайд нийтийн тээврийн шинэчлэлийн нээлтийн ажиллагаа болох юм. Ухаалаг карт нь автобусны буудлууд дээрх ТҮЦ-үүдээр 3600 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулаад байгаа юм байна.
 
Цаашид энэ тоог 400 болгохоор ажиллаж байгаа аж. Ийнхүү маргаашаас зорчигчид кондуктортой харилцах шаардлагагүй болох бөгөөд автобусанд ороод картаа уншуулах, эсвэл бэлэн мөнгөний хайрцганд мөнгөө хийн зорчих аж. Кондукторуудын хувьд энэ процессыг хянан ажиллах юм байна. 
 
Эх сурвалж: