sonin.mn
Арилжааны банкууд өчигдөр буюу энэ сарын 23-нд Монгол банканд 81.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.
 
Мөн өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 48.4 сая ам.доллар, 118.9 сая юань худалдан авах санал иүүлсэн байна. Монголбанк дээрх саналыг 100 хувь биелүүлж, 1979.00 төгрөгийн ханшаар 48.4 сая ам.доллар, 318.83 төгрөгийн ханшаар 118.9 сая юань тус тус нийлүүлсэн байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг