sonin.mn
НҮБ. /ВВС/. Ливийн эрэгт завь живсний улмаас Африкийн 40 орчим цагаач живж амь эрсэджээ. Амьд үлдсэн хүмүүс НҮБ болон тусламжийн байгууллагуудад мэдэгдэхдээ, “Завинд 120 гаруй цагаач сууж явсан” гэсэн байна.
 
Лхагва гарагт Ливиэс хөдөлсөн  энэ завь живсний улмаас олон хүн, тэдний дотор хүүхэд болон эмэгтэйчүүд амь эрсэджээ. Амьд үлдсэн 90 орчим хүн Италид хүргэгдсэн байна.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Хойд Африкаас Европт хүрэхийн тулд 60 мянган хүн Газар дундын тэнгисийг гатлахыг оролджээ. Тэдний 1800 гаруй нь амь эрсэдсэн юм. Энэ нь 2014 оны мөн үеийнхээс бараг 20 дахин өндөр үзүүлэлт юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг