sonin.mn
ВЕНА. /ITAR-TASS/. Донецк болон түүнийг хүрээлэн буй газар нутгийн байдал сүүлийн хэд хоногт хурцадмал болж байна гэж Украин дахь Европын Ажиглалтын тусгай баг мэдэгдэв.
 
Донецкийн төмөр замын төв буудлын ойролцоо их буу болон мина харвагчаар гал нээсэн 76 тохиолдлыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ажиглалтын тусгай баг бүртгэн авсан байна. Мөн гранат шидэгч, автомат буу зэрэг бага оврын зэвсгээр гал нээх тохиолдол үе үе гарч байна гэж тэд мэдэгдэв.
 
Мариуполь хотын орчимд байдал тогтуун байна гэж Ажиглалтын тусгай баг мэдэгдээд, хүнд зэвсгүүдийг хадгалж байгаа өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын гурван газарт очих зөвшөөрлийг анх удаа авснаа онцолсон байна. Холбогдох шугамаас буцаан татсан хүнд зэвсгүүдийг Луганскийн гурав, Донецкийн хоёр газарт байрлуулжээ.
 
Д.Нямтулгай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг