sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийн талаар улсынхаа хууль тогтоогчидтой тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна. АНУ-ын Бүгд найрамдах намынхан уг хэлэлцээрийг эрс шүүмжилж байгаа юм.
 
Иран болон дэлхийн зургаан гүрэн, тэдгээрийн дотор АНУ-ын байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг батлах эсэхийг шийдэхийн тулд АНУ-ын Конгрессын гишүүд хуралдсаар байна. Керри өчигдөр Сенатын Гадаад харилцааны хороонд үг хэлжээ.
 
Тэрбээр хэлэхдээ, “Энэ хэлэлцээрийн хүрээнд Иран баяжуулсан ураны нөөцийнхөө 98 хувийг устгана” гээд, “Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээр Тегераны цөмийн хөтөлбөрийг бүрэн хязгаарлана гэсэн үг” гэжээ. АНУ болон Ойрхи Дорнод дахь манай улсын холбоотнуудын хувьд энэ бол сайн хэлэлцээр гэж тэрбээр мөн нэмж хэлжээ.
 
Харин “Энэ хэлэлцээрийн хариуд Иранд авсан хориг арга хэмжээг цуцалснаар Тегеран руу их хэмжээний мөнгө орно. Ингэснээр Иран манай улс болон холбоотон улсуудад шууд аюул учруулж, дэлхий илүү аюултай болно” гэж Бүгд найрамдах намынхан үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг