sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ын Онцгой байдлын яамны хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цуваа Донецк, Луганскт хүрлээ гэж тус яамны хэвлэлийн алба мэдэгдэв.
Хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цуваа Донецк болон Луганскт хүрсэн бөгөөд ачааг машинуудаас буулгах ажил эхэлсэн гэж Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
 
Хүмүүнлэгийн тусламжийг хүргэх үед ямар нэг саатал гаралгүй ачааг амжилттай хүрсэн байна. Машинуудаас ачааг буулгасны дараа цуваа ОХУ-ын Ростов мужийг зорин хөдөлнө. Хоол хүнс, эм тариа, шаардлагатай хэрэглээний зүйлс зэрэг 1000 тонн бүхий хүмүүнлэгийн тусламжтай 100 машины цуваа Донбасс бүс нутагт хүрсэн байна.
 
Энэ нь ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Донбасс бүс нутаг руу илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн 33 дахь цуваа юм. Яам өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Донбасс бүс нутаг руу нийт 41 мянган тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг