sonin.mn
Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамжийн дагуу явагдах “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулж явуулах “Дүүргийн салбар комисс”-ыг байгуулан ажиллаж байна.
 
Салбар комисс хуралдаж, улсын үзлэгийн удирдамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд хийж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Мөн улсын үзлэгийн зорилго, удирдамж, ажлын хэсгийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбар комиссын орлогч дарга гишүүдэд мэдээлэл хийлээ.