sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/. Дэлхийн 58 орны 413 эрдэмтэн судлаачийн хамтран явуулсан судалгааны тайлангаас үзвэл, 2014 он нь XIX зууны сүүлээр цаг агаарын байдлыг судалж, цаг агаарын мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн дулаан жил байжээ.
 
Дэлхийн дулаарал улам эрчимжих хандлагатай байна гэж АНУ-ын Далай ба агаар мандал судлалын газрын хамгийн сүүлд явуулсан судалгааны тайланд бичсэн байна. Өнгөрсөн онд ерөнхийдөө дэлхий даяар хэт халсан аж.
 
Европт хамгийн дулаан жил болсон байна. Европын 20 гаруй оронд температур түүхэн дээд хэмжээнээс давжээ. Африк тивийн дийлэнх хэсгээр мөн дундаж температураас давж халсан гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг