sonin.mn
ВАШИНГТОН. /ANADOLU/. Умард Солонгосыг хууль бусаар зэвсэг тээвэрлэхийг дэмжсэн хэргээр Сингапурт төвтэй тээврийн компанид АНУ хориг арга хэмжээ авлаа.
АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, тус улс “Senat Shipping” компани болон тус компанийн ерөнхийлөгчийг хар дансанд оруулсан байна.
 
Хориг арга хэмжээний хүрээнд тус компани болон ерөнхийлөгчийнх нь АНУ дахь дансыг хааж, АНУ-ын пүүс компаниуд болон иргэдтэй хамтран ажиллахыг хоригложээ.
 
 Хөлөг онгоцнуудын багийн гишүүдийг нь хамгаалан Умард Солонгосын “Ocean Maritime Management” компанид “Senat Shipping” тусалсан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн юм.
 
2013 онд Кубаас Умард Солонгос руу цэргийн зэр зэвсэг, тоног төхөөрөмжийг хууль бусаар тээвэрлэсэн хэргээр “Ocean Maritime Management” компанид өнгөрсөн оны долдугаар сард АНУ хориг арга хэмжээ авч байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг