sonin.mn
ТОКИО. /ITAR-TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны сүүлээр Японд айлчлал хийхээр төлөвлөсөн бөгөөд уг асуудалд Япон нэг байр суурьтай байгаа гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга мэдэгдэв.
 
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Курилын арлуудад айлчлал хийвэл энэ нь ОХУ-ын тэргүүний Япон дахь айлчлалд нөлөөлөх болов уу гэсэн асуултад Ёшихидэ Суга, “ОХУ Ерөнхийлөгчийн айлчлалын талаар яригдаж байгаа тохиолдолд бид нэг байр суурьтай байх бөгөөд бид одоогийн нөхцөл байдал, хүчин зүйлсийг судалж байгаа” гэж  хариулжээ.
 
ОХУ-ын Алс дорнод дахь маргаантай арлуудад хийх айлчлалаа цуцлахыг Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида Москва дахь Элчин сайдын яамаараа дамжуулан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевээс хүссэн байна.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг