sonin.mn
Улсын хэмжээнд голын түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд усанд осолдох тохиолдол ихээр гарч буй талаар ОБЕГ-аас мэдээллэв.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн Дэлгэр мөрөнд энэ сарын 21-нд осолдсон иргэн Ц /45 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа аж. Уг ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч,  цагдаагийн газрын 2 албан хаагч, орон нутгийн 1 иргэн ажиллаж байна.
 
Мөн энэ сарын 23-нд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Хуурай-Агь” гэдэг газар “Бөөрөг” нууранд осолдсон 12 настай А-гийн цогцсыг энэ сарын 24-нд олж, гаргажээ.
 
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Хүрэмтийн үзүүр” гэдэг газар, “Орхон” голын усанд 7 зорчигчтой “Митцубиши Делика” загварын автомашин суусан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар татан гаргасан байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг