sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалууд болон Иракийн хойд нутаг дахь курд босогчдын байрлалд Туркийн агаарын цэргийн хүчин агаараас цохилт өглөө.
Турк хоёр шөнө дараалан агаараас цохилт өгсөн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Туркийн Суруч хотод болсон халдлагын үеэр 32 хүн амиа алдсан бөгөөд үүнийг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн. Үүнтэй холбоотойгоор Турк тус бүлэглэлтэй тэмцэх арга хэмжээ авч эхэлсэн юм.
 
Харин Ирак дахь курд босогчдын байрлалд өгсөн агаарын цохилт нь Туркийн 2013 оноос хойших анхны довтолгоо болж байна. Турк болон Курдын Хөдөлмөрчдийн нам 2013 онд эвлэрлийн гэрээ байгуулсан юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг