sonin.mn
МАРОУА. /Xinhua/. Төв Африкийн Камерун улсад амиа золиослогч этгээд халдлага үйлдэн 19 хүний аминд хүрч, олон хүнийг шархдуулжээ. Тус улсын аюулаас хамгаалах хүчний албаны хүмүүсийн сэжиглэж буйгаар, уг халдлагын ард лалын босогчдын “Боко Харам”бүлэглэл байгаа бололтой.
Дэлбэрэлт өнгөрсөн амралтын өдөр Камеруны хойд нутгийн Мароуа хотын хөл хөдөлгөөн ихтэй ресторанд болсон байна.
 
Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, уг дэлбэрэлтийг 12 орчим настай охин үйлджээ. Тэрбээр ресторанд тэсрэх бөмбөг хаяж, өөрийгөө дэлбэлжээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тус хотын худалдааны төвийн ойролцоо амиа золиослогчид мөн халдлага үйлдэн 13 хүний аминд хүрсэн аж. Эдгээр халдлагыг үйлдэгчид нь мөн л өсвөр насны охид байсан байна.
 
Халдлагуудыг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхой бус байгаа ч Камеруны хөрш Нигерийн зүүн хойд нутагт төвтэй “Боко Харам” бүлэглэлийг албаны хүмүүс сэжиглэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг