sonin.mn
Монголын Залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ.
 
Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна.
 
А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ. Энэ мөнгийг хандивын аян зохион байгуулагчид А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулан илгээжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг