sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Их Британи болон Германы судлаачдын баг дөрвөн хөлтэй могойн чулуужсан яс олжээ. Судлаачид энэ олдворынхоо талаарх мэдээллийг АНУ-ын шинжлэх ухааны “Science” сэтгүүлийн цахим хуудаст нийтэлсэн байна.
 
Тэд Бразилын зүүн хойд нутгийн 100 сая гаруй жилийн настай газрын давхаргаас дөрвөн хөлтэй могойн чулуужсан ясыг олсон аж. Ясных нь бүтцэд дүн шинжилгээ хийхэд энэ хэвлээр явагч жирийн могойтой ерөнхийдөө адил байжээ. Дөрвөн хөлтэй могойн чулуужсан яс анх удаа олдсон нь энэ гэж судлаачид хэллээ.
 
Энэ могойн чулуужсан яс нь 20 см урт аж. Могойн урд мөч нь дөрвөн миллиметр, хойд мөч нь долоон миллиметр урт байжээ. Хөл тус бүртээ таван хуруутай. Судлаачдын үзэж буйгаар, энэ могой эдгээр богино хөлөө явахад бус идшээ ангуучлахад ашигладаг байсан бололтой.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг