sonin.mn
БАГДАД. /NHK/. Иракийн засгийн газрын хүчнийхэн “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс Анбар мужийн их сургуулийг чөлөөллөө. Тус цогцолбор нь Анбар мужийн төв Рамади хотын захад байдаг аж.
 
Иракийн засгийн газрын хүчнийхний мэдэгдсэнээр, тэд  тус их сургуулиас босогчдыг хөөн гаргажээ. “Лалын улс”-ынхан тус мужид ажиллагаа явуулахад энэ их сургуулийг гол баазаа болгон ашиглаж байсан юм.
 
Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш 100 орчим км зайтай орших Рамади хотыг “Лалын улс”-ынхан энэ оны тавудгаар сард булаан эзэлсэн билээ. Тус хотыг чөлөөлөхийн тулд Иракийн хүчнийхэн энэ сарын 13-наас томоохон ажиллагаа явуулж эхэлсэн юм.
 
Иракийн хүчнийхэн Анбар мужийн өөр нэг хот болох Фаллужаг чөлөөлөхийг мөн оролдож байна. Гэхдээ “Лалын улс”-хан тус хотын оршин суугчдыг барьцаалан “амьд бамбай” болгон ашиглаж байгаа нь засгийн газрын хүчнийхэнд ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг