sonin.mn
Ховд аймгийн уугуул, Сэлэнгэ нутгийн суугуул, түүхч, академич, эрдэмтэн Өөлдийн Бавууг Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн шагналаа.
 
Эх түүх, үндэсний соёлоо дээдэлж, аймгийн хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хөдөлмөр бүтээл, аймгийн нэр хүндийг олонд дуурсгасан амжилт зэрэг гавъяат үйлсийг нь үнэлж түүхч, академич Өөлдийн Бавууг Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн шагналаа. Түүний энэхүү шагналыг үндэсний их баяр наадмын өдөр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав гардуулан өгчээ.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг