sonin.mn
Баянхонгор аймгийн хэмжээнд хагас жилийн байдлаар 521 ажлын байрны захиалга ирсэн байна. Шинэ ажлын байранд 464 иргэн, хадгалагдсан ажлын байранд 57 иргэн зуучлагдсанаар нийт 513 иргэн ажлын байртай болжээ.
 
Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 770 иргэн хамрагдсан байна. Тодруулбал, ажил хайж буй 146 иргэн, ажил олоход хүндрэлтэй 74 иргэн хамрагдсан бол Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 400 шахам сурагч ажил мэргэжлийн чиг баримжаатай болжээ.
 
Түүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 35 наснаас дээш хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бүлгээр хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 40 иргэнд 75.5 сая төгрөгийн гарааны санхүүжилт олгосноор 76 шинэ ажлын байр гарсан байна.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг