sonin.mn
Саяхан Булган аймгийн тэтгэвэр авдаг ахмад настнуудын нээлттэй хэлэцүүлэг болсон.Тэрхүү хэлэлцүүлэгт Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны захиралууд оролцлоо.
 
Ахмад настнууд тэтгэвэр авах банкаа өөрсдөө сонгодог болмоор байна гэсэн хүсэлт хамгийн их ирж байсан. Тэр хүсэлтийн дагуу Хаан банк нь Булган аймгийн 6 суманд хөгшчүүлийн өөрсдийх нь саналаар тэтгэвэр өгдөг болоод байна.
 
Аймгийн хэмжээнд нийт 8017 тэтгэвэр тэтгэмж авдаг иргэд байдгаас одоогоор 3732 иргэн Хаан банкнаас үйлчилгээ авдаг бол бусад нь өөр банкуудаас авдаг гэсэн баримт байна.
 
Хаан банк нь 16 сум 1 тосгонд салбартайгаар ажиллаж байна. Төрийн банк тэтгэвэрийн зээлийг 12 сараар өгдөг бол хаан банк 18 – 24 сараар зээл олгодог болохоор өндөр настнууд хаан банкнд хандах нь элбэг байдаг ажээ.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг