sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдын болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын цэргийн баазад өгсөн Туркийн агаарын цохилт “бүс нутгийн тоглолт”-д өөрчлөлт оруулж магадгүй тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.
 
Турк Сири лүү хуурай замын цэрэг илгээх төлөвлөгөөгүй бөгөөд бидний өгсөн агаарын цохилт нь “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй хуурай замын цэргүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тэрбээр мэдэгджээ.
 
Иракийн хойд нутагт орших Курдын Хөдөлмөрчдийн намын цэргийн баазад Турк өчигдөр агаараас цохилт өгсөн билээ. Туркийн хүсэлтийн дагуу НАТО мягмар гарагт яаралтай хуралдаан зохион байгуулахаар болсон байна.
 
"Бүс нутгийн хямралд одоогоор ямар нэг шинэ нөхцөл байдал үүсээгүй байна. Сирид өрнөж байгаа тоглоомыг өөрчлөхийн тулд өөрийн хүчнийг үр дүнтэй ашиглах нь бидний байр суурь юм" гэж Ерөнхий сайд Ахмет Давутоглу агаарын цохилт болсны дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, бусад орнууд өөрсдийн байр сууриа хянаж, дүгнэлт хийх хэрэгтэй гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг